/2021-03-11 10:17:00/

Төвийн Захирал Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайтай албан уулзалт зохион байгууллаа


Хууль зүйн туслалцааны төвийн Захирал А.Оюунчимэг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхбат, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар тус дүүргийн иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо зохион байгуулалтыг боловсронгуй болгох, улсын өмгөөлөгчдийн ажиллах орчинг сайжруулах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр албан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Захирал А.Оюунчимэг иргэдэд хууль зүйн үйлчилгээг тасралтгүй шуурхай хүргэх, төрийн байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор улсын өмгөөлөгчдийн ажлын онцлогт тохирсон, үйлчлүүлэгчийн тав тухыг хангахуйц, стандартад нийцсэн албан өрөө тасалгаагаар хангах шаардлагатай байгааг илэрхийлэн дэмжлэг хүсч, цаашид хамтран ажиллах саналтай байгаагаа уламжлав.

Засаг дарга Н.Алтаншагай тус дүүрэг дэх салбарыг 2021 оны 6 дугаар сард 2 өрөө ажлын байраар хангах, цаашид Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байгуулах гэрээний хэрэгжилтийг ханган ажиллахаа албан ёсоор илэрхийлэв. 

undefined

ОНЦЛОХ мэдээ


Сургалтын видео



Холбоотой байгууллагууд