/2018-04-14 15:38:00/

ОУ-ЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


"ТӨРӨӨС ХУУЛЬ ЗІЙН ТУСЛАЛЦАА ЗЗХЩОХ СННДЭСНИЙ ТОГТОЛЦОО, ЭРХ ЗІЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ СЭДЭВТ ОУ-ЫН ХУРАЛ-II" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хууль зүйн туслалцааны төв нь "Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь" сэдэвт олон улсын онол, практикийн хоёрдугаар хурлыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яам, Хууль зүйн туслалцааны корпораци, Күүкминий их су ргуультай хамтран 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Олон улсын онол, практикийн хурлыг нээж X у муль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор үг хэлэв. Тус хуралд Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Сео Жунгхюн, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл болон Хууль зүйн туслалцааны төвийн албан хаагчид оролцлоо.

Хурлын явцад Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн хэрэгжилтэд хийгдсэн судалгааны тайланг танилцуулж, Солонгос улс дахь гадаадын иргэдэд үзүүлэх хууль зүйн туслалцаа, Монгол улсын хууль зүйн туслалцааны тухай хуулийг сайжруулах нь сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага солилцсон бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөлд тусгуулах асуудлыг судлан ажиллаж байна.

Хурлын дараа БНСУ-ын төлөөлөгчид Хууль зүйн туслалцааны төвийн Сүхбаатар дүүрэг дэх салбарын гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд