/2018-03-06 16:03:00/

“Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааны тухай танилцуулга, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.


Хууль зүйн туслалцааны төв нь өөрийн үйл ажиллагаа, цаашдын зорилготой холбоотой мэдээ мэдээллийг Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газрын төлөөлөлд танилцуулах, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцаа тогтоон хамтран ажиллах талаар санал солилцох зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааны тухай танилцуулга, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт уулзалтыг Монголын хуульчдын холбоо, Гадаад харилцааны яамны Консулын газар, Гадаадын иргэн, харьяатын газар болон Хууль сахиулахын их сургуультай хамтран зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, Консулын газрын төлөөллүүд, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох албан тушаалтнууд болон хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөгчид оролцов.

Уулзалтыг нээж Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор үг хэлэв. 
Уулзалтыг хамтран зохион байгуулагч Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд, Хууль сахиулахын их сургуулийн захирал, Цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, нар Хууль зүйн туслалцааны төвтэй цаашид хамтран ажиллахаа илэрхийлж үг хэллээ.

Хууль зүйн туслалцааг түргэн, шуурхай, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор Хууль зүйн туслалцааны төв нь “Иргэдэд үйлчлэх танхим”-ыг нээсэн, тус танхимд гадаадын иргэдийг хүлээн авч Монголын Хуульчдын Холбоотой хамтран ажлын өдрүүдэд тодорхой хуваарийн дагуу Англи, Хятад, Орос, Япон, Солонгос хэлээр хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллаж байна.

Уулзалтад ирсэн зочид, төлөөлөгчид Хууль сахиулахын их сургуультай танилцаж, Хууль зүйн туслалцааны төвийн Сүхбаатар дүүрэг дэх салбарын Иргэдэд үйлчлэх танхимд зочлон гадаадын иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагаатай танилцлаа.

 

undefined

undefined

undefined

undefined

undefined

 

 

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд