/2018-02-02 16:10:00/

ХЗДХ-ИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


ХЗДХ-ИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 09.00-17.30 цагт Хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд болох Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0288 дугаар анги, 0119 дүгээр анги /хувцас, гутал, барилгын угсралт, засвар үйлчилгээ/, Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Цагаан шонхор” ТӨААТҮГ /хувцас, оёдлын бүтээгдэхүүн/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Багануур тоосго” ТӨААТҮГ, “ШТН нэгдэл” ТӨААТҮГ, “Хэрэмт цамхаг” ТӨААТҮГ, “Газар ивээл” ТӨААТҮГ, “Авдарант хайрхан” ТӨААТҮГ, 407, 413, 433, 435, 445 дугаар хорих ангиуд /хувцас, гутал, өргөн хэрэглээний бараа, барилгын материал, нүүрс, шохойн чулуу, газар тариалангийн бүтээгдэхүүн, гар урлал/, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Архивын ерөнхий газрын хэвлэх үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа боллоо. Уг арга хэмжээний үеэр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд танилцуулж эмнэлгийн үзлэг оношлогоо, эрх зүйн зөвөлгөө мэдээлэл өгч ажиллалаа.

 

undefined

undefined

undefined

undefined

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд