/2019-05-02 12:47:00/

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын спортын тэмцээн боллоо


Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын төв аппаратын ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болгон зохион явуулдаг спортын тэмцээн дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд явагдлаа. Тус тэмцээний нээлтийн ажиллагаанд дөрөвдүгээр сарын 29-ний өдөр болж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж тэргүүтэй харьяа байгууллагын дарга нар оролцов. Мөн энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн 350 сонсогчийн гардан тулааны болон зэвсэгтэй жагсаалын үзүүлэх тоглолтыг толилуулж, 85 сонсогч морин хуурын аялгуу эгшиглүүлснээрээ онцлог болсон юм. Энэ удаагийн спортын тэмцээнийг Дотоод хэргийн их сургууль түүхт 85 жилийнхээ ойн хүрээнд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, олс таталтын төрлөөр зохион байгууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний нийт 13 байгууллагын 12 багийн 400 гаруй тамирчин оюун ухаан, авьяас, ур чадвар, хурд, хүчээ сорин өрсөлдсөн юм. Хууль зүйн туслалцааны төвийн баг тамирчид тус тэмцээнд амжилттай оролцлоо.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд