/2017-11-17 12:56:00/

УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО


Хууль зүйн туслалцааны төв “Хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хамтын ажиллагааны уялдаа холбоог өргөжүүлэн бэхжүүлэх, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга зам“-ын талаар хэлэлцүүлэг, ярилцлагыг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийлээ. Энэхүү хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөл, нийслэлийн 9 дvvргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Еренхий шүүгчид, Тамгын газрын дарга нарын төлөөлөл хүрэлцэн ирж санал бодлоо солилцсон юм.
ХЗТТ нь Шүүхийн ерөнхий зөвлөлтэй 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг“ байгуулсан бөгөөд энэхүү санамж бичгийн хүрээнд Нийслэлийн зарим дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд улсын өмгөөлөгч иргэдэд хууль зүйн туслалцаа авах эрхийг нь таниулах, эрхээ эдлэхэд шаардлагатай мэдээллийг үнэ төлбөргүй өгөх, хууль зүйн зөвлөгөө мэдээллийг түргэн шуурхай хүргэн үр дүнтэй ажиллаж байгаа билээ.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд