Хууль зүйн туслалцааны төв 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Хууль зүйн туслалцааны тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулж ажиллалаа.
Тус хэлэлцүүлэгт:
- Хууль зүйн туслалцаа үзүүлж буй улсын өмгөөлөгчдийн эрх зүйн байдал дахь тулгамдаж буй асуудал;
- Байгууллагын үйл ажиллагааны тайланг боловсронгуй болгох асуудал;
- Улсын өмгөөлөгчийн татгалзах шийдвэрийг тодорхой болгох;
- Пробоно буюу хуульчийн нийгэмд тустай ажил;
зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт хүргүүлэхээр ажиллаж байна.