/2018-02-14 13:30:00/

“ТӨРӨӨС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААНЫ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР


Төрөөс үнэ төлбөргүй Хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо, эрх зүйн зохицуулалт харьцуулсан судалгааны зорилго нь төрөөс үнэ төлбөргүй хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө болон өмгөөллийн үйлчилгээний тогтолцоо, улсын өмгөөллийн үйл ажиллагаатай болон, тэдний эрх зүйн байдалд холбогдох зохицуулалтын талаар олон улсын туршлагаас судалсан харьцуулсан судалгаа хийхэд оршино.

Судалгааны баг дараах материалыг бүрдүүлнэ:

  • Багийн сонирхол илэрхийлсэн захидал
  • Ажлын санал, (төлөвлөгөө, гүйцэтгэх арга, зохион байгуулалтыг агуулсан байх)
  • Байгууллага, багийн ахлагч, гишүүдийн анкет, туршлагын талаарх мэдээлэл
  • Үнийн санал

Сонирхсон байгууллага, судалгааны багууд дээрх материалыг (монгол хэлээр) бүрдүүлж, битүүмжлэн  2018 оны 3 дугаар сарын 5-ны 17.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Цахим шуудан: info@lac.gov.mn

Цахим хуудас: www.lac.gov.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг 70004030, 70004020 утсаар авна уу.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд