/2018-04-24 14:04:00/

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ЗАХИРАЛ Т.УРАНБОЛОРООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ 2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 18 -НЫ ӨДРӨӨС 21-НИЙ ӨДРҮҮДЭД СЭЛЭНГЭ, ДАРХАН-УУЛ АЙМГУУДАД АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА.


  Ажлын хэсэг нь орон нутаг дахь улсын өмгөөлөгч, түүний туслах нарын ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, улсын өмгөөлөгчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон өдөр тутмын албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн бүрдэлд хяналт шалгалт хийх, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, Монголын хуульчдын холбооноос зохион байгуулж байгаа хуульчийн үргэлжилсэн багц цагийн сургалтад улсын өмгөөлөгчдийг хамруулах, орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх, мөн Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээг зохион байгууллаа.
Хууль зүйн туслалцааны төв нь үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх чиг үүргийнхээ хүрээнд:
Сэлэнгэ аймагт 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, Дархан-Уул аймагт 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хууль зүйн туслалцааны төвийн Сэлэнгэ аймаг дахь салбарын ахлах улсын өмгөөлөгч Д.Даваасүрэн, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь салбарын ахлах улсын өмгөөлөгч А.Хандмаа, Дархан-Уул аймаг дахь салбарын ахлах улсын өмгөөлөгч Н.Баярмаа нар орон нутгийн 50 гаруй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч, төвийн танилцуулга, хууль тогтоомжийн гарын авлага материалыг орон нутгийн иргэдэд тарааж, мэдээлэл хүргэлээ.
Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга У.Сувдаа, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Тамгын газрын дарга Э.Нандин-Эрдэнэ нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг танилцуулан тус аймгийн Засаг даргын тамгын газартай ажил хэргийн холбоо тогтоож, цаашид хамтран ажиллах талаар хэлэлцэж, санал солилцон хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд