“ Хууль зүйн туслалцааны төв нь төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах,
тэдэнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй
төрийн байгууллага бөгөөд  чанартай, хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ үзүүлэх эрхэм зорилготой. ”

 

Хууль зүйн туслалцааны төвийн стратегийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ

 

2.1. Төвийн эрхэм зорилгод хүрэхэд 2014-2016 онд дараах стратегийн зорилтуудыг тавьж, холбогдох арга хэмжээг тухай бүр шуурхай авч ажиллана. Үүнд:

 

  • Стратегийн зорилт 1.Эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, мэргэшсэн өмгөөлөгчийн үйлчилгээг шуурхай, үр дүнтэй үзүүлэх.

 

  • Стратегийн зорилт 2.Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, эрх зүйн сургалт, сурталчилгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах.

 

  • Стратегийн зорилт 3.Байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, төсөв, хөрөнгө оруулалтыг зөв зохистой төлөвлөх, улсын өмгөөлөгчийн үйлчилгээний чанар, өгөөж, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх.

 

  • Стратегийн зорилт 4.Дотооддоо хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэх; гадаадын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан туршлага солилцож, олон улсын стандарт, жишгийг нэвтрүүлэх.

 

2.2. Стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ:

 

Стратегийн зорилт Арга хэмжээ
 

 

Стратегийн зорилт 1.Эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, мэргэшсэн өмгөөлөгчийн үйлчилгээг шуурхай, үр дүнтэй үзүүлэх.

 

 

 

1.1

 

 

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөвшөөрөл, шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ бүхий мэргэшсэн, тогтвортой ажиллах, төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх чин хүсэл эрмэлзлэл бүхий хуульчийг улсын өмгөөлөгчөөр шалгаруулан ажиллуулах

 

 

1.2

Төлбөрийн чадваргүй яллагдагчид улсын өмгөөлөгчөөс өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх

 

 

1.3

 

Улсын өмгөөлөгчийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн шалгуур, үзүүлэлтийг боловсруулан хэрэгжүүлэх

 

 

Стратегийн зорилт 2.Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, эрх зүйн сургалт, сурталчилгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах.

 

 

2.1

 

Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх

 

 

2.2

 

Хууль сурталчлах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага болон хэвлэл, мэдээлэл, орон нутгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудтай хамтран иргэдэд эрх зүйн анхан шатны мэдээлэл, лавлагаа, зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгааны ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах

 

Стратегийн зорилт 3.Байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, төсөв, хөрөнгө оруулалтыг зөв зохистой төлөвлөх, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх.

 

 

3.1

УИХ, Засгийн газар, Хууль зүйн яам зэрэг дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, тайлагнах
 

 

3.2

 

Байгууллагын хэтийн болон өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай, дүрэм, журам, хөтөлбөрийг боловсруулан баталж, хэрэгжүүлэх

 

 

 

3.3

 

Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх

 

3.4 Улсын өмгөөлөгчид, өмгөөлөгчдийн туслах, Ажлын албаны мэргэжилтнүүдийг чадавхижуулах, мэргэшүүлэх давтан сургалтанд тогтмол хамруулах

 

3.5

 

Төсвийн шууд захирагчийн төсвийн урсгал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг  төлөвлөх, зориулалтын дагуу  зарцуулах, тайлагнах, ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах

 

3.6 Байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөний дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг дээд газарт хүргүүлэх
 

Стратегийн зорилт 4.Дотооддоо хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэх; гадаадын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан туршлага солилцож, олон улсын стандарт, жишгийг нэвтрүүлэх.

 

 

 

4.1

 

Хууль хяналтын болон бусад байгууллага, албан тушаалтантай хамтран ажиллах чиг үүргийн уялдаа холбоог судлах,иргэдийн эрхийг хамгаалахад хэрхэн үр дүнтэй харилцан ажиллах болох талаар санал солилцож, хэрэгжүүлэх

 

 

4.2

 

 

 

 

 

 

 

 

Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, зээл тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа хөтөлбөр, төслүүдэд хамрагдах, олон улсын хурал, зөвлөгөөнд оролцох, гадаад байгууллагаас үр ашигтай туршлагыг нэвтрүүлэх