/2020-12-23 14:13:00/

Хууль зүйн туслалцааны төвийн Захирал А.Оюунчимэг Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдлагатай уулзлаа.


Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, дэд ерөнхийлөгч М.Баасанбат нартай төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо зохион байгуулалт, эрх зүйн орчинг хангах зорилгоор уулзалт зохион байгууллаа.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнийг өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Улсын өмгөөлөгчийн сургалт, мэргэжлийн хариуцлага, ёс зүй, өмсгөл, мэргэжил арга зүйн хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Жич: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 тоот “Журам батлах тухай” тогтоолын хавсралтын 6 дугаар зүйл 6.2 дахь хэсэгт “Улсын өмгөөлөгчийн гишүүнчлэлийн хураамж төлөхөөс чөлөөлнө” гэсэн заалт оруулсныг албан ёсоор танилцуулж, тогтоолыг бүрэн эхээр нь хүргүүллээ.

undefined

undefined

undefined

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд