НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр“Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгийг “Д. Сүхбаатарын талбай”-д зохион байгуулсан. Тус өдөрлөгт Хууль зүйн туслалцааны төвийн Баянгол, Хан-Уул дүүргийн улсын өмгөөлөгчид үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.