Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах монголын нийгэмлэг төрийн бус байгууллагатай хамтран “Мансууруулах бодисын хамааралтай хүнд нийгэм, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг үзүүлэх нь: Япон Улсын сайн туршлага” сургалтыг зохион байгуулж, улсын өмгөөлөгчид хамрагдлаа.
Сургалтыг Япон Улсын Миэ мужийн Мансуурах эмгэгийн нөхөн сэргээх төвийн захирал Такехито Ичикава, сайн дурын ажилтан Ёокояама Жуничи нар удирдан явуулж, өөрийн орны мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа болон мансууруулах бодисын хамааралтай хүмүүст үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээ үзүүлдэг туршлагыг хуваалцсан байна.