Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, Шүүхийн сургалтын төвийн дарга Г.Халиунаа нартай 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр албан уулзалт хийлээ.
Уулзалтаар “улсын өмгөөлөгч”-ийн мэдлэг, ур чадварыг ахиулах хэрэгцээ, шаардлага байгааг танилцуулж, улмаар төрийн үйлчилгээ болон иргэд, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.