/2021-01-25 14:06:00/

Сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтын зар


ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН
НЯРАВЫН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр

            Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн няравын албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд зарлаж байна.

Нэг. Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.

Хоёр. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага

Ангилал зэрэглэл

Төрийн үйлчилгээний албан хаагч, ТҮ-4

Боловсрол

бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил

Нягтлан бодогч, Санхүүч, Эдийн засагч

Мэргэшил

-

Туршлага

Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан бол давуу тал болно.

 

Гурав.Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна:

  • Төрийн албан хаагчийн анкет; /.pdf/
  • Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт; /.pdf/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар; /.pdf/
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад  улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, /.pdf/
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар; /.pdf/
  •  “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; /.jpeg/

Тайлбар:

Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.

Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлсэн, оролцсон, нэр дэвшсэн, албан тушаалд томилогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ.

Баримт бичгийн эх хувийг зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.

Дээрх бүрдүүлбэрийн дарааллын  дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү.

Дөрөв.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл info@lac.gov.mn  цахим хаягаар хүлээн авна.

Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгана.

Холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй хорио цээртэй холбогдуулан цаг үеийн шаардлагаар сонгон шалгаруулалт болох товыг жич зарлана.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:

Хууль зүйн туслалцааны төвийн ажлын алба,

Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнтэй

7000-4030, 70004020 дугаарын утсаар холбогдоно уу.

 

 

 

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд