/2023-03-02 10:13:00/

АЗИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ


           Хууль зүйн туслалцааны төвийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Хишгээ, Гадаад харилцааны зөвлөх Б.Халиунаа нар Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг болон тус сангийн төслийн менежер Г.Гантулга нартай 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр уулзалт хийлээ.

          Уг уулзалтаар талууд Хууль зүйн туслалцааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн шинэлэг зохицуулалт, хуулийг хэрэгжүүлж буй эрх зүйн орчны шинэтгэл,  хэрэгжүүлэхэд авагдаж буй арга хэмжээ болон тулгамдсан асуудлын талаар ярилцаж, хүний эрх, нэн ялангуяа хүүхдийн эрхийг хамгаалахад хамтран хэрэгжүүлж болох хамтын ажиллагааны талаар санал солилцов.

          Уулзалтын үр дүнд Азийн сангийн төлөөлөгчид  Хууль зүйн туслалцааны төвийн Улсын өмгөөлөгчдийг чадавхжуулах хэд хэдэн сургалтыг хамтран зохион байгуулж, хууль ёсны эрх нь зөрчигдсөн хүүхдийн сэтгэцийн эмгэгийн асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллахдаа таатай байхаа илэрхийлсэн болно.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд