/2021-11-04 15:27:00/

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ СУДАЛГААНЫ БАГИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА


ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ, СУДАЛГААНЫ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Хууль зүйн туслалцааны төвөөс Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ийн дагуу Хууль зүйн туслалцааны төвийн 2021 оны үйл ажиллагаанд Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх хөндлөнгийн үнэлгээний байгууллагыг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Нэг. Үндсэн зорилго

Төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэдэг үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэх талаар иргэдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршино.

Хоёр:  Үнэлгээ хийх байгууллагад тавигдах шаардлага

А. Хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн үнэлгээний байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Судалгаа, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 2-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,

- Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай, үйл ажиллагаа нь тогтмолжсон байх /Багийн ахлагч эсвэл аль нэг гишүүн нь эрх зүй, төрийн удирдлагын чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй, судалгааны чиглэлээр мэргэшсэн байх/;

- Үнэлгээг удирдамжид заасан хугацаанд хийж гүйцэтгэх чадвартай байх;

- Байгууллага иргэдээс авах санал асуулгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 302 дугаар тушаалын Удирдамжийн хавсралт-2 /Иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авах санал асуулгын хуудасны ерөнхий загвар/ дагуу бэлтгэх;

Б. Хөндлөнгийн үнэлгээний байгүүллага сонгон шалгаруулалтад оролцохдоо техникийн болон санхүүгийн саналаа ирүүлэх бөгөөд үүнд дараах мэдээлэл орсон байна:

- Үнэлгээ хийх сонирхлоо илэрхийлсэн албан бичиг;

- Техникийн санал;

- Түүврийг сонгох, мэдээлэл цуглуулах арга зүй;

- Хэрэглэгчийн үнэлгээг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;

- Багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар;

- Санхүүгийн санал;

- Байгууллагын танилцуулга;

- Байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээ;

- Гүйцэтгэсэн ижил төстэй төслийн туршлага танилцуулга

- Байгууллагын менежментийн чадавх нөөц.

Гурав. Хэрэглэгчийн үнэлгээнд тавигдах шаардлага, тайлагналт

Хэрэглэгчийн үнэлгээг тавигдах шаардлагын түвшинд нэгтгэн гүйцэтгэж, дүнг Захирлын  зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтын материал авах хугацаа, байршил

Сонгон шалгаруулалтын материалыг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 дугаар сарын 13-ны 17 цаг 30 минут хүртэл info@lac.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Сонгон шалгаруулалтай холбогдох бусад мэдээллийг 7000-4030, 99133400 /ХШҮДГТШХ хариуцсан ахлах мэргэжилтэн/ утсаар лавлана уу.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд