/2023-02-15 16:24:00/

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН 2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.


Засгийн газрын 2020 оны Журам шинэчлэн батлах тухай 206 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 189 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”-ын Хууль зүйн туслалцааны төвийн 2020 оны үйл ажиллагаанд Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх хөндлөнгийн үнэлгээний байгууллагыг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Нэг. Үндсэн зорилго

            Төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэдэг үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэх талаар иргэдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршино.

 Хоёр. Хэрэглэгчийн үнэлгээний хамрах хүрээ

д/д

Ерөнхий бүлэг

Зорилтот бүлэг

Үйл ажиллагаа

1

Үйлчилгээ авч буй иргэд

Сүүлийн нэг жилийн хугацаанд үйлчилгээ авсан иргэн

  • Байгууллагын одоогийн үйл ажиллагаа, хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг үнэлэх

  • Үйлчилгээний чанар, хүргтээмж, шуурхай байдлыг үнэлэх

2

Ажилтан,
албан хаагч

Үйлчилгээг шууд хүргэж буй ажилтан, албан хаагч

  • Тулгамдаж буй асуудлыг тодорхойлох

  • Ажиллах орчин нөхцөлийг тодорхойлох

  • Удирдлага зохион байгуулалтыг тодорхойлох

  • Үйл ажиллагааны үнэн, зөв хараат бус байдлыг тодорхойлох

  • Үйл ажиллагааны хүрээн дэх бодлогын хэрэгжилт, зохицуулалт, төлөвлөлт, хяналтыг үнэлэх

Гурав. Үнэлгээ хийх байгууллагад тавигдах шаардлага

Хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн үнэлгээний байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Судалгаа, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,

  2. Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай, үйл ажиллагаа нь тогтмолжсон байх

  3. Үнэлгээг удирдамжид заасан хугацаанд хийж гүйцэтгэх чадвартай байх;

Дөрөв. Бүрдүүлэх материал

Хөндлөнгийн үнэлгээний байгүүллага сонгон шалгаруулалтад оролцохдоо техникийн болон санхүүгийн саналаа ирүүлэх бөгөөд үүнд дараах мэдээлэл орсон байна:

  1. Үнэлгээ хийх сонирхлоо илэрхийлсэн албан бичиг;

  2. Байгууллагын танилцуулга;

  3. Байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээ;

  4. Гүйцэтгэсэн ижил төстэй төслийн туршлага танилцуулга;

  5. Багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар;

  6. Хэрэглэгчийн үнэлгээг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;

  7. Түүврийг сонгох, мэдээлэл цуглуулах арга зүй;

Тав. Сонгон шалгаруулалтын материал авах хугацаа, байршил

Сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17:30 минут хүртэл info@lac.gov.mn цахим хаягаар болон Хууль зүйн туслалцааны төвийн 702 тоотод биеэр авч ирнэ үү.

Утас: 77001982, 70004020

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд