/2021-08-30 11:31:00/

БНХАУ-ын Хууль зүйн туслалцааны төвийн танилцуулга


Хууль зүйн яамны Хууль зүйн туслалцааны төвийн танилцуулга

Хууль зүйн туслалцааны төв нь Хууль зүйн яамны харьяа төрийн байгууллага. Тус төв нийтлэл, судалгаа шинжилгээний хэлтэс, Сургалтын Хэлтэс, Харилцаа холбоо ба хамтын ажилагааны хэлтэс, Хэрэг хянан шийдвэрлэх хэлтэс болон Үйл ажиллагааны хэлтсээс бүрдэж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  1. Хууль зүйн туслалцааны талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулж түгээх ажлыг удирдаж зохион байгуулах. Улс даяар тус үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх ойлголт, мэдлэгийг түгээж сурталчлахдаа албан ёсны веб хуудас, сонин сэтгүүл, цахим сүлжээ болон WeChat, Weibo зэрэг төрөл бүрийн мэдээлийн хэрэгслийг ашигладаг. Ингэхдээ бид эрх зүйн төрийн үйл ажиллагааны зарчим, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрсдийн хууль зүйн туслалцааны төвийн ач холбогдлыг илүү өргөн хүрээнд таниулан мэдүүлэхийг зорьдог болно.
  2. Хууль зүйн туслалцааны тухай сургалт семинарыг зохион байгуулах. Тус төв улсын хэмжээнд хуульчдын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, агуулгад хууль зүйн туслалцааны удирдлага, зохион байгуулалтын талаар хичээлийг багтааж, орон нутгийн салбарууддаа эдгээр сургалтыг тухайн нутэг дэвсгэртээ зохион байгуулахыг даалгадаг. Мөн энэ чиглэлээр боловсрол сургалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллах замаар сургалтын чанарыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Түүнчлэн орон нутгийн салбаруудын сургалтын чанарт анхаарч, эрх зүйн хэм хэмжээ, нэн ялангуяа Иргэний хуулийн нэмэлт өөрчлөлт, хэрэглээ, хэрэгжилтийн талаар цаг тухайд нь нэгдсэн ойлголтын тухай зааварчилгаа, чиглэл өгч, хяналт тавин ажилладаг.
  3. Хууль зүйн туслалцааны төвөөс мэдээлэл, зөвлөгөө хүргүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд цахим сүлжээ ба "12348" гэх лавлах утасны үйлчилгээг хүргэж байна. Эл үйлчилгээ нь Хятад улсын нийт хууль зүйн үйлчилгээ хүргэдэг “Хууль зүйн зөвлөгөөний сүлжээ”-ний нэ хэсэг юм. Хятад улс орчин үеийн техник технологийг ашиглан иргэдэд өндөр чанартай, хүн-төвтэй, үр нөлөө бүхий үйлчилгээ, зөвлөгөөг хүргэхийг зорьж байна.
  4. Хууль зүйн туслалцаатай холбоотойгоор гадаад улс орнуудын байгууллагуудтай хамтын ажиллагаа байгуулж байна. Эл ажлын хүрээнд бид гадаад улс орнуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсын хурал, чуулга уулзалтанд оролцож, туршлага солилцдог. Ингэснээр бид өөрийн улсын хууль зүйн туслалцааны үйлчилгээг боловсронгуй болгоно.
  5. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хууль зүйн туслалцааг ямагт чанарын өндөр төвшинд шуурхай, найдвартай үзүүлэх.  Тус төв үйлчилгээний чанартаа дүн шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн сан үүсгэх замаар иргэдэд хүргэх үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч байна. Мөн хамгийн сайн туршлагуудын талаарх нийтлэл, мэдээллийг хэвлэж түгээдэг. Энэ чиглэлээр Хятад улсын дээд шүүх болон Прокурорын байгууллага ч гэсэн хуульд заасан чиг үүрэгтэйгээр оролцдог.
  6. Хууль зүйн туслалцаатай холбоотой бүхий л асуудлыг хамарсан эрх зүйн орчинг онолын буюу шинжлэх ухааны зүгээс судалж, тайлбарлах ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. Үүнд мөн адил тус төвийн өөрсдийн дотоодын үйл ажиллагааны үр нөлөө, чанарыг хэрхэн дээшлүүлэх, шинэ санаа санаачлагын талаар хийгдсэн судалгаанд үндэслэн дүгнэлт хийж, засан сайжруулах ажлыг хийж байна. 

Хятадын Хууль зүйн Туслалцааны Сангийн танилцуулга

Хятадын Хууль зүйн туслалцааны санг Хууль зүйн яамны санаачилгаар Төрийн зөвлөл 1997 онд байгуулсан. Тус сангийн зорилго нь тэгш эрх зүйн ба шүүхийн үйлчилгээг нийт иргэдэд хүргэж, төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн үйлчилгээг үнэ төлбөргүй олгох явдал юм. Хамгийн тэргүүн чиг үүрэг бол хууль зүйн туслалцааны санхүүжилт, хөрөнгийг босгох үйл ажиллагаа болно. Тус сан эдүгээ Япон улсын эсрэг нэхэмжлэл гаргах цагаач ажилтан ба хувь хүмүүст зориулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг амжилттай босгож чадсан бөгөөд гэр бүл дэх эмэгтэйчүүдийн эрхийг ч гэсэн хамгаалахад зориулсан санхүүжилтийг төвлөрүүлсэн юм. Бид санхүүжилт, хөрөнгө оруулалт босгох зорилгоор төрөл бүрийн сайн дурын төсөл, хөтөлбөр болон аянуудыг зохион байгуулдаг.

Тухайлбал, Тибетэд туслах хуульчдын баг нь Төвд улсын иргэд хохирогчдод туслалцаа үзүүлдэг. Эл ажил анх 2019 онд Хятадын Хуульчдын холбоотой хамтран хийгдсэн ба эдүгээ 3,330 хууль зүйн туслалцаа үзүүлж, 31,900 хүнд зөвлөгөө өгч, тухйан үйлчлүүлэгчид нийт 68.5 сая юанийн төлбөрийг хэмнэж чаджээ.

Тус сан Хятад улсын олон нийтийн байгууллагуудыг шалгаруулдаг тэмцээн уралдаанаас удаа дараа нийгмийн сайн үйлсийн төлөө хийсэн ажил, хичээл зүтгэлийг үнэлүүлэн шагнал хүртэж байв. Бид үйл ажиллагаагаа төрөл бүрийн хандив, санхүүжилт зэрэг мөнгөн ба мөнгөн бус олон эх үүсвэрээр санхүүжүүлдэг. Хандив тус бүрийг бид албан ёсоор бүртгэж, хандивлагч этгээдэд энэ тухай баримтыг хүргүүлнэ.

Мөн хандивын арга хэмжээ, хурал зэргийг тогтмол явуулдаг ба хандивдагчдад талархлын бэлэг хүргүүлдэг. Хандив тус бүрийг үр нөлөөтэй, ашигтай, зөв зүйтэй захиран зарцуулж, тусламж нь зөв хүндээ очиход ихээхэн анхаарч ажиллаж байна. Иймд хөрөнгө орлогын захиран зарцуулахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан болно.

Түүнчлэн уг сан төрийн нийтийн халамжийн бодлогод хамаарах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ба үр дүнгийн талаарх явцын ба эцсийн тайланг тогтмол хийх үүрэгтэй.

Хятадын Хууль зүйн Туслалцааны Сангийн хүн хүч, боловсон хүчинд сайн дурын ажилтанууд ихээхэн бий. өөрсдийн үйл ажиллагааг нийтэд таниулж, эдийн туслалцаа авахаас гадна бид хүний эрхийн мэдрэмжтэй сайн дурын ажилтнуудыг сонгон шалгаруулж, багдаа элсүүлдэг.

2009 оноос хойш Хууль зүйн яамны санаачилгаар тус сан Коммунист залуучуудын холбоотой хамтран Хятад улсын хэмжээнд нийт 400 муж дүүрэгт томоохон хэмжээний хууль зүйн туслалцааны аянг зохион байгуулж байна. Ийнхүү бид 2000 гаруй сайн дурын ажилтантай, 80 000 гаруй хуулийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, 26,000 хэрэгт зуучлагчаар оролцож, 23,000 гаруй хуулийн нийтлэлийг гаргасан. 

Хятадын Хууль зүйн туслалцааны сан цагаач иргэд, ажилтнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настангууд, эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлдэг. Бид 2009 оноос хойш “ Хятадын Киноны сан” гэх төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээнд 1 тэрбум юанийг босгож, 630,000 цагаач иргэд, ажилтнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настангууд, эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй иргэдэд шууд бусаар, харин 10,000 иргэдэд шууд хэлбэрээр хууль зүйн туслалцаа үзүүлж, ердийн үед хууль зүйн туслалцаанд төлөх байсан тэдний нийт 35,7 тэрбум юанийг хэмнэж чадсан билээ.

Түүнчлэн тус сан нийгэмд ач холбогдол бүхий л асуудалд хууль зүйн үйлчилгээ үзүүлэхийг зорьдог ба байгаль орчин, даатгал, эдийн засаг, санхүү, хүний нөөц зэрэг асуудлаас гадна жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт ч гэсэн хууль зүйн туслалцаа хүргүүлэхийг зорин ажиллаж байна.

Бидний хандивлагч дунд нэгэнтээ нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт амжилт гаргасан алдартай хүмүүс багтдаг. Тухайлбал 2019 онд Хятадын хамгийн алдартай хуулийн фирмийн эзэн, Профессор Ку Минхуан хувиасаа 1 сая юань хандивлаж байв.

Бид өөрсдийн үйл ажиллагааг сайжруулахын тулд тогтмол сургалт явуулж, сайн дурын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх ажлуудыг хийдэг. Ингэхдээ мэдлэгийг нь дээшлүүлэхийн зэрэгцээ тэдний хүнтэй харьцах харилцаа, ажлын хандлага, хариуцлагыг сайтар ухуулан ойлгуулж, хувь хүн ба нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг ойлгуулж, тэднийг улам идэвхтэй, эрч хүчтэй, урам зоригтоор цаашид ажиллахад нь туслах явдал бол нэн чухал юм.

Мэдээллийг орчуулж бэлтгэсэн: ХЗТ-ийн Гадаад харилцааны ажилтан Б.Халиунаа

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд