/2023-04-15 17:19:00/

УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА.


ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/362 дугаар тушаалаар батлагдсан “Улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн Хууль зүйн туслалцааны төв нь дараах ажлын байрны сул орон тоог зарлаж байна. Үүнд:

  1. Сэлэнгэ аймаг дахь салбарын Улсын өмгөөлөгч – 1;
  2. Налайх дүүрэг дэх салбарын Улсын өмгөөлөгч /түр орон тоо/ -1;
  3. Завхан аймаг дахь салбарын Улсын өмгөөлөгч – 1;

Тавигдах шаардлага: Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байх.

Бүрдүүлэх материал:

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй өмгөөлөгчид дараах материалыг бүрдүүлж PDF-хэлбэрээр info@lac.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Үүнд:

1.Төрийн албан хаагчийн анкет; /татаж авах/

2.Эрх зүйн их, дээд боловсролын диплом /гадаадад төгссөн бол баталгаат орчуулга/;

3.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;

4.Ажилласан туршлагыг гэрчлэх баримт бичиг;

5.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ;

6.Монголын Хуульчдын холбооны гишүүний татвар, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан, кредит цагийн тооцоогүй тухай тодорхойлолт болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм зөрчиж, хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт;

7.Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүнчлэлийн хураамжийн тооцоогүй эсэх, мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан эсэх, Хууль, Ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх тодорхойлолт;

8. Цээж зураг /сүүлийн нэг сарын дотор авхуулсан, 3х4 хэмжээтэй байх ба бүртгэлийн хуудас олгох тул цахимаар ирүүлсэн тохиолдолд зургийг файлаар заавал илгээх/;

9.Тухайн салбарын сул орон тоонд ажиллах тухай өргөдөл /маягт татаж авах/;

10.Шалгалтын хураамж төлсөн баримт /Шалгалтын хураамж болох  70,000 төгрөгийг Хаан банкны 5302023123 дугаарын /Г.Даваамөнх/  дансанд хийж, гүйлгээний утга хэсэгт сонгон шалгаруулалтын хураамж гээд өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаарыг заавал бичих/;

11.Иргэний үнэмлэхийн хуулбар.

 

Материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2023 оны 4 дүгээр сарын  17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.

*Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, материал дутуу тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу.

Сонгон шалгаруулалт зохион байгуулах газар, хугацааг бүртгэл дууссаны дараа нэгдсэн журмаар мэдээлэх болно.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:

Хууль зүйн туслалцааны төвийн ажлын алба,

Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнтэй

7000-4020, 85256954 дугаарын утсаар холбогдоно уу.

 

__o0o__

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд