ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН
УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот
Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Хууль зүйн сайдын 2014 оны А/32 дугаар тушаалаар баталсан “Хууль зүйн туслалцааны төвийн дүрэм”-ийн “Тав” дахь хэсгийн 5.2.3, “Ес” дэх хэсгийн 9.2 дахь хэсэг, Хууль зүйн туслалцааны төвийн захирлын 2021 оны А/19 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Улсын өмгөөлөгчийн сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.
1/Сонгон шалгаруулалт болох газар:
- Улаанбаатар хот /Нийслэл дэх салбар/-д улсын өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтын танхимаар зохион байгуулна.
Хаяг: Хууль зүйн туслалцааны төвийн байр
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Бага тойруу-49, Мэдээлэл технологийн Үндэсний паркийн байр 4 давхар, хурлын танхимд.
- Баян-Өлгий, Дорнод аймаг дахь салбар
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан цахим хэлбэр /Google meeting/-ээр зохион байгуулна.
2/Сонгон шалгаруулалт болох огноо:
2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 11:00 цагт
3/Сонгон шалгаруулалтыг өмгөөллийн үйл ажиллагаанд хамаарах хууль хэрэглээний хүрээнд бичгийн болон ярилцлагын хэлбэрээр зохион байгуулна.
4/Сонгон шалгаруулалтад оролцох иргэд иргэний үнэмлэх, Ковид-19 дархлаажуулалтад хамрагдсан бол баталгаажилтын хуудас /гар утсандаа зургийг нь авч ирж болно/, шалгалт эхлэхээс 20 минутын өмнө ирнэ.
Удирдамжтай танилцах бол энд дарна уу.
-оОо-