/2022-05-23 17:05:00/

Улсын өмгөөлөгчдийн 2022 оны хуульчийн 2 багц цагийг хангах сургалтыг зохион байгууллаа


Тус сургалтыг “ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭН ДЭХ ӨМГӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦОО” болон “ӨМЧЛӨГЧИЙН ЭРХИЙГ ЗӨРЧИХ ГЭМТ ХЭРГИЙН ЗҮЙЛЧЛЭЛ”  сэдвээр Хууль зүйн туслалцааны төв, Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр 2022.05.20-21-ны өдрүүдэд Дотоод хэргийн Их сургуульд зохион байгуулсан бөгөөд Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк уригдан ирж оролцлоо.

Улсын өмгөөлөгчийн 2022 оны хуульчийн багц цаг хангах тус сургалтын зорилго нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож байгаа өмгөөлөгчдөд мэтгэлцэх ур чадвар эзэмшүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээний талаарх ойлголтыг зөв төлөвшүүлэх болон өмчлөгчийн эрхийг зөрчих гэмт хэргийн зүйлчлэлийг зөв ойлгож, хэрэглэх мэдлэг олгоход оршино.

Сургалтыг Хууль зүйн туслалцааны төвийн захирал, арбитрч, хуульчдын холбооны гишүүн хуульч А.Оюунчимэг болон Монголын өмгөөллийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч, арбитрч Д.Батсүх нар удирдан явуулсан бөгөөд тус төвийн нийслэл, орон нутаг дахь салбарын 52 улсын өмгөөлөгч хамрагдлаа.

undefined

undefined

undefined

undefined

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд