/2022-12-14 10:41:00/

"Эрүүгийн процесст хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах" нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдав.


“ЭРҮҮГИЙН ПРОЦЕССТ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА АВАХ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв, Нээлттэй Нийгэм Форум ТББ-аас санаачлан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хуульчдын Холбоо, Оюуны-Инноваци ТББ хамтран “Эрүүгийн процесст хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Blue sky, Emeral танхим-д зохион байгууллаа.  Хэлэлцүүлгийг нээж Хууль зүйн туслалцааны төвийн захирал В.Оюумаа, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ нар үг хэлэв.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн ухааны магистр Н.Норовсамбуу, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн, өмгөөлөгч, Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор М.Ванчигмаа, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Д.Оросоо, Хууль зүйн туслалцааны төвийн Сүхбаатар дүүрэг дэх салбарын улсын өмгөөлөгч Б.Энхтүвшин, Ж.Буджав нар дараах сэдвээр илтгэл тавилаа. Үүнд:

1. Аль болох эрт шатнаас хууль зүйн туслалцаа авах эрхийн асуудал;

2. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн хариуцлага, түүнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэж буй практик, тулгамдаж буй асуудал;

3. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны хүндрэл, бэрхшээл тулгамдаж буй асуудал;

4. Эрүүгийн процесс дахь өмгөөлөгчийн оролцоог үр нөлөөтэй болгох асуудал.

Дээрх илтгэлүүдийг Оюуны-Инноваци ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболд чиглүүлсэн бөгөөд илтгэлтэй холбогдуулан Хууль зүйн туслалцааны төвийн аймаг, нийслэл дэх салбарын улсын өмгөөлөгч нар илтгэгчдээс асуулт асууж, үйл ажиллагаанд нь түгээмэл тохиолддог хүндрэл бэрхшээлийн талаар дэлгэрэнгүй ярьж,  хэлэлцэв. 

Панел хэлэлцүүлгийн хувьд Нээлттэй Нийгэм Форум ТББ-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан чиглүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын өмгөөлөгчдөөс мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад тулгарч буй асуудал, тохиолддог хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замын талаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Б.Ганбаатар, Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, Ахлах прокурор Ц.Насанбат, Хан-Уул дүүрэг дэх улсын ахлах өмгөөлөгч Б.Баттулга нар мэдээлэл хийж, хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид дээрх асуудлаар өөрсдийн саналаа хэлж, харилцан туршлага солилцсон бөгөөд хэлэлцүүлэг асуудал дэвшүүлсэн, үр дүнтэй  болж өндөрлөв.

undefined

undefinedundefined

undefined

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд