/2022-11-15 19:12:00/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ “ОЮУТНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ”-ИЙН ГРАНТ ОЛГОХ ШАЛГАРУУЛАЛТЫН ШҮҮГЧЭЭР ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ЗАХИРАЛ ДОКТОР, ПРОФЕССОР В.ОЮУМАА АЖИЛЛАА.


 Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит Эрдэм шинжилгээний “Оюутны шилдэг илтгэл” грант олгох шалгаруулалт 2022 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдөр 3 үе шаттай зохион байгуулагдаж, Хууль зүйн туслалцааны төвийн захирал доктор, профессор В.Оюумаа шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаа.

Хууль зүйн их, дээд сургуулийн оюутан, сонсогчид хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, дотоод хэрэг, онцгой байдлын салбарын тулгамдсан асуудлыг судалсан эрдэм шинжилгээний илтгэлээ хэлэлцүүлж өргөнөөр оролцлоо. Энэ удаагийн эрдэм шинжилгээний “оюутны шилдэг илтгэл”-ийн шалгаруулалтад нийт 71 илтгэл ирсэн бөгөөд оролцогчдын бичих болон илтгэх чадвар, судалгааны арга зүйг эзэмшсэн байдал, илтгэлийн агуулгын хүрээ өргөжиж, чанар улам сайжирсныг шүүгчдийн бүрэлдэхүүн өндрөөр үнэллээ.

undefined

undefined

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд