/2022-10-27 09:51:00/

Төвийн албан хаагчдад зориулан “Байгууллагын хөгжил-хувь хүний сэтгэл зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалт зохион байгууллаа


Хууль зүйн туслалцааны төвөөс нийт албан хаагчиддаа зориулж 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол Японы сургалтын эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлаач эмч, АШУҮИС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш, сэтгэцийн эмгэг судлалын магистр, докторант Р.Энхтүвшинг урьж “Байгууллагын хөгжил-Хувь хүний сэтгэл зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтын үеэр Хууль зүйн туслалцааны төвийг төлөөлж захирал доктор, профессор В.Оюумаа, Сэтгэл заслын эмч Р.Энхтүвшинтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.

Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанар нь албан хаагчдын мэдлэг, чадвараас шууд хамааралтай. Иймд санамж бичгийн хүрээнд хийгдэх сургалтын үр дүнд албан хаагчдын мэдлэг, ур чадвар нэмэгдэх, харилцаа хандлага, байгууллагын дотоод уур амьсгал сайжрах, найрсаг бүтээлч хамт олон бүрдэх, хохирогч хүүхэд болон бусад үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн байдалд тохируулан хууль зүйн туслалцааг мэргэжлийн өндөр түвшинд чанартай үзүүлэх нөхцөл, боломж бүрдэх юм.

undefined

undefined

undefined

undefined

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд