Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, төрийн захиргааны алба эрхлэх болзол, шаардлага хангасан тус Төвийн 2 албан хаагч өнөөдөр тангараг өргөлөө.
Тодруулбал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, тогтоол шийдвэрийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Даваамөнх, Салбар хариуцсан мэргэжилтэн С.Жавзмаа нар төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөн, батламжаа гардан авлаа.