/2022-06-24 15:14:00/

Төвийн дараах 8 салбарт улсын өмгөөлөгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулна


УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

            Улсын өмгөөлөгчийн чиг үүрэг 

  • Төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах;

            Ажлын байр

  • Чингэлтэй дүүрэг дэх салбарт ажиллах улсын өмгөөлөгч /түр ажиллах/
  • Сонгинохайрхан дүүрэг дэх салбарт ажиллах улсын өмгөөлөгч
  • Налайх дүүрэг дэх салбарт ажиллах улсын өмгөөлөгч
  • Баянхонгор аймаг дахь салбарт ажиллах улсын өмгөөлөгч
  • Булган аймаг дахь салбарт ажиллах улсын өмгөөлөгч
  • Өмнөговь аймаг дахь салбарт ажиллах улсын өмгөөлөгч
  • Сэлэнгэ аймаг дахь салбарт ажиллах улсын өмгөөлөгч
  • Хэнтий аймаг дахь салбарт ажиллах улсын өмгөөлөгч

            Тавигдах шаардлага

  • Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байх;
  • 25-50 настай Монгол Улсын иргэн байх;

            Бүрдүүлэх материал

1. Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет; /татаж авах/

2. Төрийн албан хаагчийн анкет; /татаж авах/

3. Өмгөөллийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй талаар Монголын Өмгөөлөгчдийн холбооноос тодорхойлолт авах;

4. Дээд боловсролын дипломын хуулбар;

5. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл цахим лавлагаа;

6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

7. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл /Өргөдөлд цахим шуудангийн хаяг, холбоо барих утас бичих/

            Материал хүлээн авах

            Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын  01-н өдрийн 17:00 цаг хүртэл info@lac.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

            Сонгон шалгаруулалтын товыг сонгон шалгаруулалтад оролцогчдод цахим шуудангаар, утсаар мэдэгдэнэ. 

            Хаяг: Хууль зүй, дотоод хэргийн яам Хууль зүйн туслалцааны төв, Монгол Улс, чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Бага тойруу-15 Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр 2 дугаар давхрын 209 тоот, 7 давхрын 702 тоот

 

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:

Хууль зүйн туслалцааны төвийн

Ажлын алба

7000-4030, 8008-1076 дугаарын утсаар холбогдоно уу.

 

-оОо-

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд