/2021-12-16 09:27:00/

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ САЛБАР ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО


2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу "Олон Улсын Хүний Эрх"-ийн өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хуульчдын холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл, Хууль зүйн туслалцааны төвийн Сэлэнгэ аймаг дахь салбар, Гадаадын иргэн харъяатын газар зэрэг төрийн байгууллагууд хамтран нээлттэй өдөрлөг зохион байгуулж иргэдийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль эрх зүйн болон бусад эрх зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүллээ.

Өдөрлөг "Сэлэнгэ Олон улсын худалдааны төв"-д байрлах  Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд болсон ба улсын өмгөөлөгчид нь өдөрлөгийн хугацаанд 10 гаруй иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа.

undefined

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд