/2022-04-19 20:44:00/

Хүний эрхийн байгууллагуудын үүрэг оролцоо


Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч нарт “Мэдлэгт дусал нэмэр” болох зорилгоор НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2019 онд гаргасан “Эрүүгийн хэрэгт үзүүлэх хууль зүйн туслалцааны чанарыг нэмэгдүүлэх” гарын авлагаас хэрэгтэй мэдээллийг түүвэрлэн танилцуулж байна.

Цуврал 6. Хүний эрхийн байгууллагуудын үүрэг оролцоо

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл, Хүний эрхийн Европын шүүх болон Америк дундын Хүнийн эрхийн шүүх зэрэг олон улсын хэмжээнд хууль зүйн туслалцаа авах эрхтэй холбоотой кэйсүүдийг хянан хэлэлцэж шийдвэрлэж байсан тоо нэлээдгүй их бий бөгөөд шүүхийн шийдвэртээ үр нөлөө бүхий өмгөөлөл гэдэгт юуг ойлговол зохихыг заасан байдаг байна. Тодруулбал, цагдаагийн хэлтэст хууль зүйн туслалцаа хэзээ хэрхэн өгөх вэ гэдгийг хүртэл нарийвчлан заасан шүүхийн шийдвэр ч бий. Түүнчлэн, НҮБ-ын байгууллагууд Гишүүн улс орнуудын тайланд дүн шинжилгээ хийж, хүний эрхийн конвенцын хэрэгжилтийг дүгнэдэг. Дотоодын хууль тогтоогчид өөрсдийн улсад эрх зүйн шинэчлэлийг хийхэд эдгээр байгууллагуудын шинжээч, зөвлөхүүдийн хийсэн дүгнэлт, зөвлөмжийг ашиглана.

Тухайлбал, Кени улс Хүний эрхийн зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн үндэсний хэмжээнд томоохон эрх зүйн шинэчлэлийг хийж байсан удаатай. Малдив улсад цагдаагийн газарт саатуулагдаж байх хугацаанд хууль зүйн туслалцааг хангалтгүй үзүүлж байгаа талаар тус Зөвлөл онцлон тэмдэглэж, Хууль зүйн туслалцааны тухай хуулиар хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйл ажиллагааг аль болох цаг алдалгүй, эрт үзүүлж байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай хэмээн зөвлөжээ. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW)-ийн Зөвлөл Их Британи улсад эмэгтэйчүүдэд хууль зүйн туслалцааны хүртээмж дутмаг байгаа асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхийг даалгаж байв. Харин Малави улсад хууль зүйн туслалцааны тухай хууль батлагдсан явдлыг сайшаасан хэдий ч үндэсний холбогдох төрийн байгууллагуудын нөөц бололцоо нэн хангалтгүй байгааг анхааруулжээ.

Ийнхүү дээрх жишээнүүдээс харахад олон улсын байгууллагууд хүний эрхийн баталгаа болсон хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхийг дэлхийн улс орнууд хангаж ажиллаж байгаа эсэх дээр хяналт тавьж, тулгамдсан асуудалд зохих гаргалгааг хийж ажиллан, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж байдаг юм.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд