/2022-02-09 15:10:00/

Улсын өмгөөлөгчид нь 2022 оны 01 дүгээр сард төлбөрийн чадваргүй 858 иргэнд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлжээ


Улсын өмгөөлөгчид нь 2022 оны 01 дүгээр сард 821 эрүүгийн хэргийн 858 төлбөрийн чадваргүй холбогдогчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа буюу өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, 765 иргэнд хууль зүйн бүх шатны зөвлөгөө мэдээллийг өгчээ.

Өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн нийт хэргээс шүүхээр 174, шүүхийн өмнөх шатанд 5, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой шалтгааны улмаас татгалзсан 14, ажиллагаанд байгаа буюу эцэслэн шийдвэрлэгдээгүй 628 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Мөн нийт үйлчлүүлэгчдээс насанд хүрээгүй 36, бичиг үсэг тайлагдаагүй 116 иргэн үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ авсан байна. 

Эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргээс шүүхийн өмнөх шатанд 4, шүүхийн шатанд 2 буюу нийт 6 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлж, 107 эрүүгийн хэрэгт улсын яллагчийн тавьсан саналаас доогуур ял оноолгон шийдвэрлүүлжээ.

undefined

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд