/2022-06-27 16:26:00/

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦООНЫ "ХУР" СИСТЕМД ХОЛБОГДЛОО


Тус төвөөс эрүүгийн хэргийн төлбөрийн чадваргүй холбогдогчид үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 7 дугаар зүйлд үйлчлүүлэгчийн "ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН ДАХЬ АМЬЖИРГААНЫ ТҮВШНИЙ МЭДЭЭЛЭЛ"-ийг шалгуур болгохоор хуульчилсан.

Өмнө жилүүдэд үйлчлүүлэгч иргэн өөрийн оршин суугаа баг, хороо, дүүргийн Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан ажилтнаас цаасан хэлбэрээр амьжиргааны түвшний тодорхойлолтоо авч ирэн өмгөөллийн үйлчилгээ авдаг байсан бол энэ байдлыг халж, улсын өмгөөлөгч болон төвийн холбогдох албан тушаалтан нь өөрийн байгууллагын цахим системээс "МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦООНЫ ХУР" системд шууд нэвтрэн үйлчлүүлэгчийн амьжиргааны түвшний мэдээллийг цаг алдалгүй шүүж, үйлчлүүлэгчид түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо. 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд