/2022-10-16 17:20:00/

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН АЛБАН ХААГЧИД ШИНЭ НИСЭХ ЗАМД "НОГООН ХЭРЭМ" ТӨСЛИЙН БАЙРШИЛД МОД ТАРИЛАА.


Жил бүрийн тав, аравдугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Хууль зүйн туслалцааны төвийн хамт олон 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хануул дүүрэг, Шинэ нисэх зам дагуу "Ногоон хэрэм" төслийн байршилд Монос мод 26 ширхгийг тарьж, Зэвсэгт хүчний 310-р ангийн мод үржүүлгийн сургалтын төвийн сургалт эрхэлсэн орлогч П.Лхамсүрэнд хүлээлгэн өглөө. Төвийн албан хаагчид 2022 оны 5 дугаар сард 20 ширхэг модыг энэхүү газар тарьсан билээ.

Үүнээс гадна тус Төвийн Багануур, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Налайх, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч, албан хаагчид 2022 онд нийт 26 ширхэг мод тарьж, байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнд идэвхтэй оролцлоо.

undefinedundefinedundefinedundefined

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд