/2022-02-23 19:36:00/

Төвийн захирал А.Оюунчимэг ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленктэй албан уузлалт зохион байгууллаа


Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленктэй 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр албан уулзалт хийлээ.

undefined

Уулзалтаар захирал А.Оюунчимэг Монгол Улсын Үндсэн хууль, Олон Улсын гэрээ, НҮБ-ын тогтвортой хөгжлийн “Ядуурлыг устгах” зорилго, зорилтын хүрээнд төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахад хамтран ажиллаж байгаад Ханнс Зайделийн санд талархал илэрхийлэв.

Хууль зүйн туслалцааны төв 2021 онд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж Завхан аймаг дахь хууль хяналтын байгууллагад үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, салбарын ажлын байрны нөхцөлийг сайжруулах, үйл ажиллагаанд хяналт тавих албан томилолтыг Ханнс Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.

undefinedЗахирал А.Оюунчимэг хууль зүйн туслалцааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлд тусгагдсан улсын өмгөөлөгчийн албан тушаалын цалингийн хэмжээ, нийгмийн баталгааны зохицуулалтыг боловсронгуй болгох, хуулийн төслийг дагаж гарах дүрэм, журмыг мэргэжлийн түвшинд боловсруулахад санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтийг Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүнд тавив. Тэргүүн Феликс Гленк хүсэлтийг хүлээн авч дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

Цаашид талууд улсын өмгөөлөгчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулах, Хууль зүйн туслалцааны төвийн орон нутагт хийх албан томилолтыг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

 

-оОо-

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд