/2017-12-06 13:01:00/

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ


Хууль зүйн туслалцааны төв 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Хууль зүйн туслалцааны тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулж ажиллалаа.

Тус хэлэлцүүлэгт:

  • Хууль зүйн туслалцаа үзүүлж буй улсын өмгөөлөгчдийн эрх зүйн байдал дахь тулгамдаж буй асуудал;
  • Байгууллагын үйл ажиллагааны тайланг боловсронгуй болгох асуудал;
  • Улсын өмгөөлөгчийн татгалзах шийдвэрийг тодорхой болгох;
  • Пробоно буюу хуульчийн нийгэмд тустай ажил;

зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт хүргүүлэхээр ажиллаж байна.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд