/2018-02-02 13:27:00/

СУДАЛГААНЫ ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР


Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх зөвлөх судлаач сонгон шалгаруулж, хамтран ажиллана.
Зорилго: Зөвлөх судлаач нь Улсын Их хурлаас 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль”-ийн хэрэгжилтэд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үнэлгээ хийх ба төлбөрийн чадваргүй яллагдагчид төрөөс үнэ төлбөргүй үзүүлж буй хууль зүйн туслалцааны өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулна.
Үнэлгээний чиглэл, хамрах хүрээ: Зөвлөх судлаач нь Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн бүхий л зүйл заалтын хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх бөгөөд судалгааны тайланд дараахь асуудлыг заавал судалсан байна. Үүнд:
– Төлбөрийн чадваргүй яллагдагч, сэжигтэн, шүүгдэгч, ялтанд үзүүлж буй өмгөөллийн үйлчилгээний чанар, хүртээмж,
– Улсын өмгөөлөгчдийн ажлын ачаалал, ажлын үр дүн, чанарт нөлөөлөх байдал, /салбар тус бүрээр/
– Төлбөрийн чадваргүй байдлыг тодорхойлж буй нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал,
– Үйлчлүүлэгчийн төлбөрийн чадваргүй болохоо үнэн зөв тодорхойлох үүргийн хэрэгжилт,
– Хууль зүйн туслалцаа үзүүлж буй төрийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт,
– Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг тайлагнах хэлбэр,
– Улсын өмгөөлөгчийн цалин хөлс, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, үйл ажиллагаанд хориглох зүйлийн хэрэгжилт,
– Хувийн өмгөөлөгчтэй гэрээ байгуулан ажиллах нөхцөл, түүнд тавигдах шаардлага, хэрэгжилт,
– Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын хэрэгжилт
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээг хийхдээ төрийн байгууллага, иргэдийн оролцоог тэгш хангасан түүврийн болон чанарын судалгаанд суурилсан байна. Түүврийн хэмжээ 400-аас доошгүй байна.
Хугацаа: Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг 2018 оны 02 дугаар сарын 9-нөөс 2018 оны 03 дугаар сарын 10-ны хооронд гүйцэтгэх ба нэгдсэн тайланг холбогдох материалын хамт 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хууль зүйн туслалцааны төвд хүлээлгэн өгнө.
Тавигдах шаардлага:
1. Хууль зүйн салбарт 7-оос доошгүй жил ажилласан, үүнээс 5 жил эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх,
2. ХЗДХЯ, ГОУХАН-ээс олгосон “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх” эрхийн гэрчилгээтэй байх.
Бүрдүүлэх материал:
1. Намтар;
2. Ажлын туршлагыг нотлох баримт
3. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх” эрхийн гэрчилгээний хуулбар
4. Ажлын санал (судалгааны хүрээнд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө болон судалгааны бэлтгэл ажил, явцын тайлан, эцсийн тайланг тайлагнан танилцуулах төлөвлөгөө, ажлын календарчилсан хуваарь, судалгааны гүйцэтгэх арга зүй, ашиглагдах тоон болон чанарын аргууд зэргийг тусгах);
6. Судалгааны ажлыг гүйцэтгэх үнийн санал;
7. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хавсаргах нь давуу байдлыг бий болгоно.

Үнэлгээ хийх саналыг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 9.00-12.30, 13.30-17.30 цагийн хооронд Хууль зүйн туслалцааны төвийн байранд болон info@lac.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70004030, 70004020 утсаар авна уу.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд