/2018-02-06 13:31:00/

ТӨВ БОЛОН ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХУУЛЬ САХИУЛАХ, ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН АЛБА ХААГЧИД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТАНД ОРОЛЦОЖ БАЙНА


Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага нь АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Мансууруулах бодис, хууль хэрэгжилтийн асуудал эрхэлсэн олон улсын товчооны дэмжлэгтэй “Монгол Улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажиллагааг бэхжүүлэх” төслийг 2017-2018 онд хэрэгжүүлж байна.

               Төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй сургалтанд  21 аймгийн хууль сахиулах, шүүх эрх мэдлийн 7 байгууллагын алба хаагчдыг сургах бөгөөд эхний ээлжинд 2018 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 8-ны өдрүүдэд Төв болон Өвөрхангай аймгийн 66 алба хаагч ГБХ-ийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтанд хамрагдаж байна.

               Уг сургалтанд хууль зүйн туслалцааны төвийн Төв аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч И.Отгонсүрэн, Өвөрхангай аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч Б.Энхтуяа нар хамрагдаж байна.

Сургалтанд төслийн хүрээнд бэлтгэгдсэн ЦЕГ, УЕПГ, ШЕЗ, ШШГЕГ, ХСИС-ийн 22 сургагч-багш өөрсдийн боловсруулсан Гарын авлагын дагуу хичээл зааснаас гадна  МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Б. Туяа, Хүний хөгжлийн академийн Лектор багш Н. Амарбаясгалан, “Монгол Өрх” ТББ-ын тэргүүн, сэтгэл зүйч С. Баасанбат нар зочин багшаар уригдаж  “Ажлаас халшрах хам шинж, Хүмүүс хоорондын харилцаа”-ны чиглэлээр сургалт явуулсан “Лантуун дохио” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч. Ганжавхлан  ГБХ-ээс урьдчилан сэргийлэхэд төрийн бус байгууллагатай хамтран ажиллах талаар сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

Үүднээс гадна сургалтанд оролцогчид ГБХ үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын талаарх олон улсын туршлагаас хуваалцав.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд