/2018-02-23 13:40:00/

БНСУ-ЫН ЭЛЧИН САЙД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТАНХИМТАЙ ТАНИЛЦАВ


Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён У Сун тус элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Сүү Жанг Хан, Ажлын албаны ажилтан З.Хэрлэн  нарын хамт Хууль зүйн туслалцааны төвийн Иргэдэд үйлчлэх танхимд айлчилж төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Элчин сайд Эрхэмсэг ноён У Сун болон элчин сайдын яамны төлөөлөгчдийг Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Наран-Отгон, Гадаад харилцааны мэргэжилтэн Г.Түвшинжаргал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн А.Чимэдрэгзэн нар хүлээн авч, танхимын үйл ажиллагаа, гадаадын иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ, Хууль зүйн туслалцааны төв болон БНСУ-ын Хууль зүйн туслалцааны корпорацитай байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, уулзалтын явцад хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Элчин сайд Эрхэмсэг ноён У Сун Төвийн үйл ажиллагаа болон гадаадын иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаад талархаж, Солонгос улсын элчин сайдын яамны зүгээс Хууль зүйн туслалцааны төвтэй цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд