/2018-02-22 13:44:00/

СУДАЛГАА ГҮЙЦЭТГҮҮЛЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


Төрөөс үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд төрөөс үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах эрх бүхий зорилтот бүлэгт тавигдах олон талт шалгуур үзүүлэлт тодорхойлоход чиглэсэн судалгааны ажил гүйцэтгэх судлагааны баг/байгууллагыг сонгон шалгаруулж хамтран ажиллана.

 

Судалгааны хамрах хүрээ: Энэхүү судалгааны хүрээнд судалгааны баг/байгууллага нь Хууль зүйн туслалцааны төвөөр үйлчлүүлэх зорилтот бүлгийн иргэдэд тавигдах олон талт шалгуур үзүүлэлтийг тодорхойлох зорилго бүхий судалгааг урьдчилан баталсан удирдамжийн дагуу хийж гүйцэтгэнэ.

 

Бүрдүүлэх материал:

  1. Судалгааны баг/байгууллагын сонирхол илэрхийлсэн захидал;
  2. Ажлын санал (төлөвлөгөө, гүйцэтгэх арга, зохион байгуулалтыг агуулсан байх);
  3. Судалгааны баг/ байгууллагын ахлагч, гишүүдийн анкет, туршлагын талаарх мэдээлэл;
  4. Үнийн санал.

Сонирхсон байгууллага, багууд дээрх материалыг монгол хэлээр бүрдүүлж, битүүмжлэн  2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 17.00 цагаас өмнө дараахь хаягаар ирүүлнэ үү.

Цахим шуудан: info@lac.gov.mn

Цахим хуудас: www.lac.gov.mn

Хаяг: Чингис хааны талбай-7, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр, 302 тоот

Холбогдох албан тушаалтан:  Г.Түвшинжаргал, Б.Тодмаа

Утас: 7000 4030

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд