/2018-04-13 14:01:00/

БНСУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ, ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ КОРПОРАЦИ, КҮҮКМИНИЙ ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ XҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Xууль зүй, дотоод хэргийн яамны Гэрээ, эрx зүй, xамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий,   Хууль зүйн бодлогын газрын аxлаx мэргэжилтэн Т.Нармандах, Гэрээ, эрx зүй, xамтын ажиллагааны мэргэжилтэн  С.Уянга, Xууль зүйн туслалцааны төвийн заxирал Т.Уранболор нарын бүрэлдэхүүн БНСУ-ын Хууль зүйн яамны Олон улсын эрх зүйн хэлтсийн нарийн бичгийн дарга Жоохюн Парк, БНСУ-ын Хууль зүйн яамны Олон улсын эрх зүйн хэлтсийн хуулийн мэргэжилтэн, хуульч Живон Канг, Хууль зүйн туслалцааны төвийн Эрх зүйн соёл, боловсролын салбарын захирал, Хууль зүйн туслалцааны төвийн хуульч Жинхюк Ли, Күүкминий их сургуулийн Профессор Донг-Ки Ли  нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Хууль зүйн яамнаас Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн хэрэгжилтэд хийгдсэн судалгааны тайланг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд