/2018-04-30 14:07:00/

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, XУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ XООРОНДЫН XАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ


Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор Сэлэнгэ аймгийн Засаг даргын урилгаар “Сэлэнгэ аймаг-Хөрөнгө оруулалт” сэдэвт эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.

Энэхүү хамтын ажиллагаа нь орон нутгийн иргэдийн үнэ төлбөргүйхууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, тэдэнд эрх зүйн анхан шатны мэдээлэл, туслалцаа үзүүлэхэд хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүргэхэд чиглэгдэх юм.

Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор: “Өнөөдөр бид эх орны хүндэт хоймор нутаг болох Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газартай аймгуудаас анхны хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэж байгаадаа талархалтай байна” Уг санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны бодлого шийдвэр, орон нутгийн иргэдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Хууль зүйн туслалцааны төвийн Сэлэнгэ аймаг дахь салбарт жишиг “Иргэдэд үйлчлэх танхим” байгуулах болсон нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо” гэж тодотголоо.

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд