/2018-05-08 14:10:00/

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ЗАХИРАЛ Т.УРАНБОЛОРООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ 2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 03, 04-НИЙ ӨДРҮҮДЭД ТӨВ АЙМАГТ АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА.


Ажлын хэсэг нь Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд таниулах, тус төвийн орон нутаг дахь салбарын улсын өмгөөлөгч, түүний туслах нарын ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, улсын өмгөөлөгчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон өдөр тутмын албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн бүрдэлд хяналт шалгалт хийх, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулж байгаа хуульчийн үргэлжилсэн багц цагийн сургалтад улсын өмгөөлөгчдийг хамруулан, орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан нь үр дүнтэй боллоо.

Хууль зүйн туслалцааны төв нь үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх чиг үүргийнхээ хүрээнд:

– Төв аймагт 2018 оны 5 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Хууль зүйн туслалцааны төвийн Чингэлтэй дүүрэг дэх салбарын ахлах улсын өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн, Төв аймаг дахь салбарын ахлах улсын өмгөөлөгч И.Отгонсүрэн, улсын өмгөөлөгч П.Ганбаатар нар тус аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байранд орон нутгийн 40 гаруй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч, төвийн танилцуулга, хууль тогтоомжийн гарын авлага материалыг орон нутгийн иргэдэд тарааж, мэдээлэл хүргэлээ.

Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаа болон орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцааг хүртээмжтэй хүргэх талаар мэдээлэл хийж, цаашид Хууль зүйн туслалцааны төв нь Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай ажил хэргийн холбоо тогтоож, тус төвийн орон нутаг дахь салбарын үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах талаар ярилцаж санал солилцов.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд