/2018-06-21 14:16:00/

XУУЛЬ ЗҮЙ,ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ XАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН МЭРГЭШСЭН СЭТГЭЛ ЗҮЙЧ, ЭМЧ НАРЫН СУРГАЛТ,XЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОXИОН БАЙГУУЛАГДЛАА


2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгээс зохион байгуулсан Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг байгууллагуудын мэргэшсэн сэтгэл зүйч, эмч нарын сургалт хэлэлцүүлгийн арга хэмжээнд Хууль зүйн туслалцааны төвөөс Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн оролцож сэтгэл зүйн тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

Тус сургалтаар төрийн албан хаагчдын эрүүл мэнд, сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг тодорхойлж, хэлэлцүүлгээс гарсан шийдвэрүүдийг төрийн алба хаагч нарт танилцуулж, байгууллага бүр алба хаагч нартаа сэтгэл зүйн санал асуулга явуулах замаар хэрэгжүүлж ажиллах юм.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд